СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын иргэн хувийн машинаа ЕАЭЗХ-ын гишүүн орнуудад жил гаалийн татваргүйгээр оруулж болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Евразийн эдийн засгийн холбооны Гаалийн хуулийн 264 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэд хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ ЕАЭЗХ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэг хүртэлх жилийн хугацаанд гаалийн татваргүйгээр оруулж болно хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Гаалийн мэдүүлэгт зөвшөөрөгдсөн хугацаа дуусгавар болохоос өмнө тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах үүрэгтэй байна. Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн №47, 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн №79, 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн №79 дүгээр тус тус шийдвэрээр Covid-19 цар тахлын улмаас тээврийн хэрэгслээ цаг хугацаанд нь гаргаж чадаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан байсан.

Энэхүү сунгалт цааш хийгдэхгүй болж, гадаадын иргэд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр заавал төлөх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах ёстой болсон.

ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрт байх зөвшөөрөгдөх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг бөглөн, буцаан авч гарах тохиолдолд гаалийн төлбөр, хураамж төлөх шаардлагагүй ба харин энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн татвар, хураамж төлөхөөс гадна ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл эдэлнэ.

Өөрөөр хэлбэл,

Тухайлбал, 1500-2500 рублийн захиргааны торгууль төлөхөөс гадна тухайн тээврийн хэрэгслээ хураалгуулж ОХУ-ын орлого болгуулах эрсдэлд орохоор байгааг ОХУ-ын Гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед хувийн тээврийн хэрэгслээр ОХУ болон ЕАЭЗХ-ны гишүүн бусад улс орнууд руу нэвтэрч, буцаж гараагүй иргэдэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаалийн мэдүүлэг бөглөн, нэн даруй буцаж гарах шаардлагатай. Ингэснээр иргэд ОХУ-ын захиргааны зөрчилд холбогдох, гаалийн өндөр төлбөр, хураамж, захиргааны торгууль төлөх, хамгийн чухал нь хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдлээс урьдчилан сэргийлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.