Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарч, 12 га талбай шатсан байна.
Тодруулбал, тус сумын "Нарийн хүр" дөрөвдүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:50 минутад онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.