СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Украины Николаев хотын захиргааны байр пуужингийн халдлагад өртжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Николаев хотын Засаг захиргааны байр Оросын цэргийн хүчний агаарын довтолгоонд өртсөний улмаас 12 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.

Өнгөрөгч мягмар гаргийн өглөө орон нутгийн цагаар 09:00 цагт болсон энэхүү халдлагын дараа барилгын гол хэсэг нурж, голд нь том нүх үүссэн байна. Албаныхан нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг гаргаж авахаар ажилласаар байгаа аж.

Уг есөн давхар барилга нь Николаев мужийн Засгийн газрын байр бөгөөд мужийн захирагч Виталий Кимийн оффис мөн байрладаг юм. Халдлага гарах үеэр Виталий Ким ажлын байрандаа байгаагүй бөгөөд тэрээр энэ талаар "Би цагтаа сэрээгүйгээс болоод хараахан ирээгүй байсан. Би үнэхээр азтай байлаа. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч ихэнх хүн зугтаж чадсан" хэмээн ярьжээ. Ноён Ким мөн байна.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг халдлагыг буруушааж, "Николаевт ямар ч цэргийн бай байгаагүй. Тус хотын ард түмэн ОХУ-д ямар ч аюул занал учруулаагүй" хэмээн мэдэгджээ.

Николаев дахь Украины арми сүүлийн хэдэн долоо хоногийн турш Оросын цэргүүдийн эсрэг хүчтэй тэмцэл үзүүлж, тэднийг Хар тэнгисийн эрэг дагуу урагшлахаас сэргийлж байгаа билээ.

Тэгвэл агаарын довтолгоонд өртсөн барилгын эсрэг талд амьдардаг нэгэн эмэгтэй Оросын цэргүүдийг Виталий Кимийн ажлын байр руу санаатайгаар пуужин харвасан гэж үзэж байна. Тэрээр "Ким манай цэрэг, сайн дурынхан, фронтод байгаа хүмүүс болон ард түмэнд итгэл найдвар, хүч чадал өгч байгаа тул Путин түүнийг үгүй хийхийг хүсэх нь аргагүй.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.100

амьд үлдсэн нацистууд аяга цай уух хувьттайдаа баял гэхдээ удхгүй

Соёлтой иргэн
2 жилийн өмнө
202.126.88.202

Орос хурдхан арчаад хаячихгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.