2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 01 дугаар тогтоолоор баталсан Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс авах боломжтой.
ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 570 оношийн бүлэг хамаарах бөгөөд 224 оношийн бүлэгт даатгуулагч-иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах буюу нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах зохицуулалтыг хийсэн байна.
Тухайлбал, иргэдийн дунд зонхилон тохиолддог тархины цус харвалт /I60/-ын мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 48,915,000 төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас уг зардлыг бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.
Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын төлбөрийг хариуцан даатгуулагч-иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалан ажиллаж байна.
Иргэн та Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний онош, нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улсын эмнэлэг битүү очер хувийн эмнэлэг 100% өөрөөр нь төлүүлдэг