СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-30

"ДЦС-4"-ийн ээлжийн ажилтан хүчдэлд "цохиулж" амиа алдсан нь үнэн гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "ДЦС-4” дээр осол гарч хүний амь нас хохирсон талаар мэдээллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Эрчим хүчний ажилчид хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд ажилладаг. “ДЦС-4” дээр осол гарч хүний амь нас хохирсон нь үнэн. Ослыг тухай нуугаагүй.

Тухайн үед гарсан ослыг судалж, бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн, одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Ээлжинд гарч байсан ажилтан гэмтсэн тоног төхөөрөмжийг засах гэж байхдаа хүчдэлд "цохиулж" амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ингээд ажилтнаас бас ажил олгогчоос үүдсэн алдаа оноо байсан. Мэргэжлийн байгууллагууд эцэслэн шалгасны дараа хариуцлага тооцох асуудал яригдана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.