СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорионд орсон Шанхайд хоол хүнсний хомстол үүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын хамгийн том хот болох Шанхайн зарим хэсгийг өнгөрөгч даваа гарагт хөл хорионд оруулсан бөгөөд удахгүй бусад бүсэд ч мөн адил чанга хатуу хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа билээ. Үүний улмаас иргэд хүнсний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байгаа ба улмаар тус хотод хоол хүнсний хомстол үүсээд байна.

26 сая хүн амтай ба захын лангуунууд ачааллаа дийлэхгүй байгаа аж. Оршин суугчдын хэлснээр, хүнсний ногооны үнэ огцом нэмэгдсэн бөгөөд хүмүүс өглөө эрт хоол захиалахыг оролддог ч хоолны газруудын орц аль хэдийн дууссан байдаг аж. Түүнчлэн ахмад настнууд цахим хоол захиалгын технологийг ашиглахад хүндрэлтэй байгааг иргэд онцолжээ.

Хятадад коронавирусийн "Омикрон" хувилбараас үүдэлтэй цар тахлын хамгийн том давлагаа дэгдээд байгаа ба Шанхайд халдварын өдөр тутмын шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Бүс нутгийн эрх баригчид хотыг хоёр хэсэгт хувааж, одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байгаа бүсэд ирэх баасан гаргаас хөл хорино гэж мэдэгдээд байсан билээ. 

Тус улсын Засгийн газрын "Тэг-Ковид" бодлогод дургүйцсэн иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Орон нутгийн албан тушаалтнууд халдварыг хяналтдаа оруулж чадаагүй гэх шалтгаанаар шийтгэл хүлээхээс эмээж байгаагийн улмаас хэт шуурхай арга хэмжээ авч, чанга хатуу хязгаарлалт нь тогтоож байгаа нь иргэдэд хүндээр тусаж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.