СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕХ-ны дөрвөн орон ОХУ-ын 40 гаруй дипломатчийг хөөжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Ирланд, Бельги, Нидерланд, Чех улсууд ОХУ-ын 43 дипломатын төлөөлөгчийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн, тэднийг улсаасаа хөөх хамтарсан шийдвэр гаргажээ.

Бельгийн Гадаад хэргийн сайд Софи Вилмесийн хэлснээр, аж. Энэхүү шийдвэр нь "Манай үндэсний аюулгүй байдалтай холбоотой" гэж тэрээр Парламентын гишүүдэд хандаж үг хэлэх үеэрээ онцолсон байна. 

Нидерланд улс мөн уг арга хэмжээнд нэгдсэн бөгөөд "тагнуулын нууц ажил" гүйцэтгэж байсан 17 дипломатчийг хөөх болсноо Гадаад хэргийн яам нь мэдэгдсэн юм. Харин бөгөөд тус улсын Гадаад хэргийн яам "Бид холбоотнуудтайгаа хамтран ЕХ дахь ОХУ-ын тагнуулын оролцоог багасгаж байна" хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Ирландын Засгийн газар тагнуулын ажилтнуудаасаа аюулгүй байдлын зөвлөгөө авсны үр дүнд Оросын дөрвөн дипломатчийг хөөсөн болохыг Ерөнхий сайд Майкл Мартин зарласан байна. Гэвч Дублин дэх ОХУ-ын Элчин сайдын яам энэхүү "үндэслэлгүй шийдвэр"-ийг буруушааж, энэ нь "Орос-Ирландын харилцааг улам дордуулна" гэж тэмдэглэсэн юм.

ЕХ-ны хэд хэдэн гишүүн орон өнгөрсөн долоо хоногт үүнтэй ижил төстэй арга хэмжээ авсан бөгөөд Польш улс Оросын 45 итгэмжлэгдсэн дипломатчийг албадан гаргасан билээ. Мөн Болгар, Литва, Латви, Эстони улсууд энэ сарын эхээр ОХУ-ын Элчин сайдын яамны нийт 20 ажилтныг "дипломат статустай нь харшлах" үйл ажиллагаа явуулсан хэргээр хөөгөөд байсан бол

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö Llmööö
2 жилийн өмнө
84.132.153.113

Czechuud ali ert oyutanuud aas ni ehleed huuguud gargachihsan odoo olon jil amidarsan orosuudiig hurtel shahan havchij ad uzej bgaa oros ger buliig 2 nylh huuhedtei ni hurtel hutgalaad alchihsan ezen oldson uguig medehgui bas Hair zarlaad huleej avsan U nuud ni egneesee hereg tariad ehelchihsen arhichin huchindegch geed

Иргэн
2 жилийн өмнө
66.181.176.239

АНУ, ЕХ ДАРАМТЛААД БАЙГАА МОНГОЛЫГ НҮБ , ЕХ БАС ДАРАМТАЛЖ БАЙГАА ГЭСЭН. МОНГОЛ ЯМАР Ч БАЙСАН ДАРАМТАНД ОРЖ БОЛОХГҮЙ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.54

Удахгүй оросоос будаа бордоо гуйна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.