Иргэний нийгмийн хөдөлгөөнөөс өнөөдөр цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин газар, шороогоо хамгаалсны төлөө цагдаа, прокурор, шүүхийн байгууллага түүнд хоёр жил, хоёр сарын ял тулгасан байна. Тэрбээр өршөөлийн хуулиар суллагдсан бөгөөд хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлсэн тул өөрийн нэр төрөө сэргээлгэхийг хүссэн талаараа мэдээлэл өглөө.
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин: 2019 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 200 гаруй бичил уурхай нэрийдлээр байгаль, орчныг сүйтгэж байгааг илрүүлж, олон нийтэд мэдээлснээр хүчний байгууллагаар үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Гэвч зарим бичил уурхайнууд хууль бусаар ажиллаж байсныг илрүүлж, 2021 оны аравдугаар сарын 6-нд хэвлэлийн бага хурал хийж, цагдаагийн байгууллага ажлаа хийж, дээрх хууль бус уурхайнуудыг хаагаач хэмээн мэдэгдсэн. Энэ хүрээндээ тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан С.Баатаржавыг хууль бус үйлдлийг таслан зогсоож чадахгүй бол огцрохыг шаардсан.
Ингээд уг мэдээлэл хийсний дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудаж, 461 хорих ангид хорьж, надад хилс хэргээр ял тулгасан. Бусдын эд хөрөнгийг булаасан дарамталсан хэмээн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага намайг гүтгэж, хоёр жил хоёр сарын ял тулгасан.
Цагдаа, прокурор намайг гүтгэснээ нотолж чадаагүй. Шүүгч нотлогдоогүй хэрэгт ял өгөөд намайг шоронд явуулсан. Өршөөлийн хууль гарч гурван сар шоронд сууж, гарч ирсэн. Иймд өөрийн нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна. Шүүхийн бичлэгийг олон нийтэд ил болгохыг хүсэж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.