АНУ даяар шатахууны үнэ өссөөр байгаа тул америкчууд илүү хямд шатахууны эрэлд гарч, зарим нь бүр хил давах болжээ. Тус улсын хэмжээнд шатахууны үнээрээ байнга дээгүүрт бичигддэг Калифорни мужийн оршин суугчид мөнгөө хэмнэхийн тулд Мексик рүү явж, банкаа дүүргэж байгаа аж.
ОХУ Украинд түрэмгийлж эхлэхээс өмнө АНУ-д шатахууны үнэ өсөж байсан бөгөөд өнгөрсөн оны 1 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын хооронд 40 хувиар өссөн болохыг тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна.
Тэгвэл энэ сарын эхээр нэг галлон /3.8 литр/ шатахууны дундаж үнэ 4.33 ам.доллар болж, сүүлийн 14 жилийн дээд хэмжээнд хүрсэн бол Калифорнид энэ үзүүлэлт 5.91 ам.доллар байгаа юм.
Харин Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор шатахууны үнийг хянахын тулд татаас олгохоор шийдвэрлэсэн тул тус улсад нөхцөл байдал өөр байгаа аж. Жишээлбэл, Мексик дэх "Chevron" компанийн шатахуун түгээх станцад нэг галлон шатахуун 3.75 ам.долларын үнэтэй байгаа бол төрийн өмчит "Pemex" компани илүү хямд буюу 3.30 ам.долларын үнийг санал болгож байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uuriinxuu mungun temdegteer xudald. ❌❌❌❌❌dollar❌❌❌❌❌
Үхрүүд дут
Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энэ. Украйныг Орос руу турхирсаар байж дайн өдөөсний нэг дагавар