СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Б.Батдэлгэр: Шүүгч А.Энхтөр хуулийг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдлыг бусдад хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлж байна.

Монгол улсын иргэн Б.Батдэлгэр:

-СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр шүүгч нь 2022 оны 3-р сарын 9-ний өдөр гаргасан шүүхийн шийдвэр нь Монгол улсын хуулийг уландаа гишгэсэн гэж үзэж байна.

Намайг гүтгэсэн гэсэн үндэслэлээр "Сант" сургуулийн захирал Д.Зургаанжин гэдэг хүн өнөөдөр шалгагдаж байгаа. "Сант" сургуулийн өргөтгөлийн барилга, ажил гүйцэтгэлтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шийдэгдээд явж байхад . Бид А.Энхтөр гэх шүүгчийг сахилгын хороонд өгчихөөд байхад ийм шийдвэр гаргасан. Иргэний хэргийг эрүүгийн журмаас өмнө шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

"Бүрэн цутгамал" ХХК-ийг гомдол гаргах эрхгүйгээр шүүхийн захирамж гаргасан. Энэ нь хууль бус юм. Одоо сүүлдээ хэргээ хаахаар, хэрэгсэхгүй болгуулах гээд явж байна.

"Сант" сургуулийн Д.Зургаанжин болон түүнд тусалсан албан хаагчдын 16 хэрэг хууль хяналтын байгууллагуудад шалгагдаад явж байна. Сүхбаатар дүүрэгт "Сант" сургуулийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хоёр хэрэг шалгагдаж байна. Мөн АТГ-т улсын комисстой холбоотой маргаан шалгагдаж байгаа бол Захиргааны хэрэг дээр нэг хэрэг явж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.86.57

Энэ хүний хүсэлтийг журмынх нь дагуу шийдвэрлэж өгөхийг ард түмэн бид нар хүсч байна үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.