СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Киев рүү чиглэсэн дайралтаа "эрс бууруулна" гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Туркийн Истанбул хотноо болсон энхийн хэлэлцээрийн үеэр ОХУ "харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд" Украины хоёр гол бүс дэх цэргийн үйл ажиллагаагаа "эрс бууруулна" гэж мэдэгджээ.

Украины нийслэл Киев болон хойд хэсгийн Чернигов хотын эргэн тойрон дахь довтолгоог багасгах шийдвэр нь энхийн хэлэлцээрээс бодит ахиц дэвшил гарч байгаагийн анхны шинж тэмдэг юм. Гэхдээ энэхүү амлалт нь хэр өргөн хүрээтэй байх нь тодорхойгүй байгаа бөгөөд Украины тал эргэлзсэн хэвээр байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын зарим төлөөлөгчийн үгэнд итгэх ямар ч шалтгаан олж харахгүй байгаагаа онцлон, "Бид эерэг дохио харж байгаа ч Оросын их бууны халдлагууд үргэлжилсээр, дэлбэрэлтүүд намжихгүй байна" хэмээн мэдэгджээ.

АНУ-ын албаныхан ч мөн Оросын амлалтыг ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлтөд хүргэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа тэмдэглэсэн юм.

Өнгөрөгч мягмар гарагт болж өнгөрсөн энхийн хэлэлцээрийн үеэр ОХУ-ын зүгээс үүнийг эергээр хүлээж авсан бөгөөд яриа хэлэлцээр практик шатанд шилжсэн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.