СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-30

ӨНӨӨДӨР: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.03.30/ Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт:

-Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сургалтын танхим Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” сургалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206

-“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” үргэлжилнэ.

11:00 цагт: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар холбогдох албаныхан “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ. 

11:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ.

11:40 цагт: “Аврагч биеийн тамир, техник спортын хороо”-ны зааланд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 

12:00 цагт: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.