СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын албаныхан Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цагнуудыг хураан авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын эрх баригчид Швейцарын "Audemars Piguet" брэндийн олон сая ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн бугуйн цагнуудыг хураан авчээ.

Тус улсын аюулгүй байдлын албаны ажилтнууд тухай Швейцарын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Швейцар улс уламжлалт төвийг сахих байдлаа орхиж, Барууны орнуудтай нэгдэн, Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Одоо тус брэнд нь ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд Москва дахь хоёр салбар нь "түр хугацаагаар" хаагдсан байна. Салбарын албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн жил Швейцар улс Орос руу 280 сая ам.долларын бугуйн цаг экспортолсон хэдий ч тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авдаг орос үйлчлүүлэгчдийн тоог харгалзан үзвэл Швейцарын хувьд Оросын зах зээл үүнээс ч илүү үнэтэй байж магадгүй.

бөгөөд орон нутгийн эрх баригчид сүүлийн хэдэн долоо хоногт энэхүү ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар тус улсад бараг 10 тэрбум ам.долларын үнэтэй гадаадын түрээсийн нисэх онгоцнууд байгаа ба эзэд нь онгоцоо буцааж өгөх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.