СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-29

Х.Баттулга болон “Сахал” Д.Эрдэнэбилэг нараас байцаалт аваагүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, АТГ-ын дарга З.Дашдаваа болон УЕП Б.Жаргалсайхан нараас дараах асуултыг асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан ямар гишүүдээс мэдүүлэг авсан бэ?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон “Сахал” Д.Эрдэнэбилэг нараас мэдүүлэг авсан уу?

-Ямар нэгэн улс төрийн нөлөө шахалт байгаа юу?

УЕП Б.Жаргалсайхан:

-Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг дээр ажиллаж байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол нотлогдоод, эрүүгийн хуулийн тодорхой зүйл хэсгээр яллагчаар татагдсан хүмүүст мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагддаг. Харин хэрэг бүртгэлийн 29 хэрэг дээр нотлох хуулийн ажиллагаа явагдаж байна.

Ямар ч хүн дээр ялгаатай хандахгүй. Тухайлбал, нэр бүхий хүмүүс яагаад гадуур явж байгааг асууж байна. Яллагчаар татахаар заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор нар өөрийн зүгээс ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ шийдэж, шүүхээр баталгаажуулдаг.

Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын явцад 110 гаруй тэрбум төгрөг төлөгдсөн байна.

Улс төрийн нөлөөлөл байхгүй. Мөрдөх байгууллага хуулийн дагуу ажиллаж байна гэх тайлбарыг өглөө.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-

Нэр дурдагдсан хүмүүсийг яллагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хорих үндэслэл байвал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Энэ хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явагдаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Тэгээд авсан өгсөн үнэн бол төлүүлээч юу гэж ард түмнии нуруун дээр үүрүүлэх гээд бнаа малнуудаа

Зочин
2 жилийн өмнө
172.58.140.197

Сахал жэнког эд шалгахгүй ю гэж воссоо шалгах вэ наад жаргалсайхан дашдаваа нараа өнөөдөр ажлууд ба гэдэг монгол мафиин гарт ба

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.107

Байцаалт аваад хэрэг шийдэгддэггүй юм, бусад олон нотлох баримт цуглуулж байж нотолно. Байцаагаад л шийддэг дээр үеийн комунист сэтгэлгээнээсээ салцгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.