СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-29

Сүүлийн 10 жилд нийт 272 хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газраас  улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд  ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, БШУЯ-ы Боловсролын ерөнхий газрын дарга Ж.Болормаа, Далайн Захиргааны усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр, МУЗН-ийн Сайн дурын идэвхтний төвийн зохицуулагч С.Намсрайжав нар оролцсон юм.

.

Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг нь судлан үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Аяны хүрээнд гол, мөрөн, нуурын эрэг дагуу аялал жуулчлал, амралт, зугаалгын  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж, ахуйн нэгжүүдэд тавих хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах, заавар, зөвлөмжөөр хангах, хүн олноор цуглардаг болон эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар байрлуулж, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах юм.

Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан алба хаагч нарт гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал, анхан шатны тусламж үзүүлэх  сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бассейнд буюу усан спорт сургалтын төвд усанд сэлэлтийн анхан шатны  сургалтад хамруулахад бодлогоор дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.