Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Хөвсгөл аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна.
Халуун дотноор угтан авч хүндэтгэл үзүүлж буй ардчиллын тугаа ялалтаар мандуулсан Хөвсгөл аймгийн удирдлагууд, гишүүд, дэмжигчид та бүхэнд талархал илэрхийлье. Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай хэмээв.
Эх сурвалж: АН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.