СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-29

🔴LIVE: "Монцемент" ХХК 143.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Монцемент" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Хулан Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар тайлбар өглөө. "Монцемент" ХХК нь 2015 оноос эхлэн нийтдээ 24 удаагийн эргэн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөг төлжээ. Тус компаний зүгээс Төв банк үйлдвэрлэгчдээс болж үүсээгүй ханшийг зөрүүг шийдэх гаргалгааг гаргаж хамтраад ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байсан юм.

"Монцемент" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Хулан:

-. Төв банк төгрөгийг ханшийг тогтвортой байлгах үүрэг хуулиар хүлээсэн байдаг.

Үйлдвэрлэгчдээс болж үүсээгүй ханшийг зөрүүг хэрхэн ээлтэй байдлаар шийдэх гаргалгаа гаргаад хамтраад ажиллахад бэлэн байгаа гэдгээ бид 20 гаруй удаагийн хүсэлт илгээсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл бидэнд хариу ирүүлээгүй байна.

Барилгын материалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулаад тав дахь жилийн нүүрийг үзэж байна. 2020, 2021 онд бүх төрлийн барилгын материалын үнэ зарим түүхий эд 200 хувиар өссөн. Энэ үед цементийн үйлдвэрүүд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өөрсдийг санаачилгаар авч хэрэгжүүлсэн.

Цементийн хамгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 130 хувь болтлоо өссөн. Хамгийн ихдээ 63 хувийн өсөлтийг үзүүлж байна. Хил гаалийн гацаа нөлөөлж байна, сугалаагаар үйл ажиллагаа нь явагдаж байна.

Бид өмнө нь г. 

Дээрээс нь ажиллах хүчний цалин хөлс 30-40 хувиар нэмэгдсэн нь цементний үнийн өсөлтөд нөлөөлсөн. Түүхий эд, түлшний өсөлтийн талаар сүүлийн гурван жилийн хугацаанд ЗТХЯ-нд үргэлж мэдэгдэж санал хүргүүлсээр ирсэн. Төрийн оролцоотой эрчим хүчний тариф дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Цаашдаа ч эрчим хүчний төлбөр нэмэгдэх мэдээлэл байна. . Хөгжлийн банкны удирдлагууд нийтдээ таван удаа солигдсон. Манайд жил бүр төлөвлөгөөт шалгалтыг хийж байсан. Ханшийн эрсдэлээс хамгаалах байр суурь гаргах ёстой гэж холбогдох хүмүүс нь сая бас хэлж байна. Төв банкны зүгээс хуулиараа энэ үүргийг хүлээх ёстой. Үйлдвэрлэгчдээс болж үүсээгүй ханшийг зөрүүг хэрхэн ээлтэй байдлаар шийдэх гаргалгаа гаргаад хамтраад ажиллахад бэлэн байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.