Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдаж байна. Ерөнхий хяналтын сонсголын үеэр зарим холбогдох удирдах албан тушаалтнууд ирээгүйд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Хөгжлийн банкны нээлттэй сонсголын талаарх байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Төрийн ордонд болж буй Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсголд оролцож амжихгүй хэмээн хэд хэдэн дарга нар утасдаж, чөлөө авсан. Үүн дээр заавал ач холбогдол өгөөд байх шаардлагагүй. Иргэдийн мэдэх эрх, өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бид олгож байна.
Нээлттэй сонсгол зохион байгуулагдаж дууссаны дараа тайлан гарна. Тайланг эдийн засгийн байнгын хороонд өгч хэлэлцсэний дараа ямар арга хэмжээ авах талаар УИХ-д танилцуулна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй хамааралтай УИХ-ын гишүүд, улс төрчдийн нэр дурдагдлаа. Тэгэхээр энэ асуудлыг ч мөн адил УИХ-д танилцуулна.
Өнөөдрийн Ерөнхий хяналтын сонсгол бол авах арга хэмжээний дөнгөж эхлэл нь. Үүний араас шат дараатай ажлууд хийгдээд явна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.