Өчигдөр шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу UB мартын урд замд 22:55 минутын орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тоёота приус маркийн автомашин бенц маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар явган зорчиж явсан 20-30 насны гурван эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээжээ.
Гэмтсэн гурван иргэнийг ГССҮТ-д хүргэн, эмчилгээ хийгдэж байгаа гэдгийг албаныхан хэллээ. Мөн ТЦА-наас энэ асуудлыг тодруулахад “Мөргөлдсөн хоёр машины жолооч эрүүл байсан, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй. Мөргүүлсэн гурван эмэгтэйн бие хүнд, хагалгаа хийгдсэн. Ослын шалтгааныг ТЦА-ны мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа” гэлээ.
31 настай Б баруун шуу ил хугаралтай байсныг мэс засал хийж ясны гэмтлийг эмчилсэн. 21 настай Э тархи дунд зэргийн бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүрний хэсэгт оёо тавиулсан. 22 настай М цээж дарагдалттай, бүтэн биеийн доргилттой гэх оноштойгоор ГССҮТ -д хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бусад төрлийн шинжилгээнүүдийг нарийвчлан хийнэ гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Анх ямар ч Приус байхгүй, битүү хөдөлгөөнтэй байсан ш д. Сүүлд хаанаас ч юм ямбий Приус гараад ирсэн.