ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн тухай ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн билээ.
Монгол иргэдийн хувьд маргаашаас эхлэн ОХУ руу зорчин гэсэн хүлээлт байгаа. Харин Монгол улсын Гадаад харилцааны яамнаас ОХУ-д зорчих иргэдэд хандан мэдээлэл гаргасныг хүргэе. ГХЯ-наас мэдээлснээр "Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй" байгаа аж.
Мэдэгдэлд "Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.
ОХУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна.
Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нээчихсэг шдээ өнөөдөр - Ш/30нд!!!