СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө зөв зарцуулах дадал зуршил бий болгох зорилгоор Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2012 оноос хойш “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг зохион байгуулж буй.

Манай улсын хувьд уг аяныг 3 дугаар сарын 14-28-нд зохион байгуулж буй бөгөөд хаалтын арга хэмжээ болох Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ жилийн аян “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатайгаар болж буй юм. Ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилготой уг аянд Голомт банк жил бүр идэвхтэй оролцож, санхүүгээ хэрхэн зөв удирдах, мөнгөө зөв зарцуулах зэрэг олон контент бэлтгэн хүргэдэг билээ.

Бүх нийтийн марафон гүйлтэд уг аяны хүрээнд Монголбанктай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болсон ажилтнууд оролцсон. Мөн энэ үеэр арилжааны банкнууд болон аянд оролцогч бусад байгууллагаас өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.

Голомт банкны асарт хүүхэд залууст зориулсан олон урамшуулалтай үйлчилгээ үзүүлж, 7-22 насны хүүхэд залууст зориулсан, хэрэглэхэд хялбар, олон улсын эрхтэй “Color card”, мөн “Алтан карт”, ₮ чиптэй карт зэрэг дебит картыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр захиалах боломж олгосон юм. Голомт банканд хадгаламж нээлгэсэн хүмүүст гарын бэлэг, урамшуулал олгож, иргэдэд санхүүгийн боловсролоо хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл түгээж, “Дэлхийн мөнгөний өдөр” аянд амжилттай оролцлоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.