СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-29

Б.Жавхлан: Монгол Улсын эдийн засаг энэ онд өмнөхөөсөө илүү хүндхэн сорилттой тулгарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

2022 онд Монгол Улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай байгаа ч төсвийн хүндрэлийг хэрхэн даван туулж, шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүд Сангийн сайдаас лавлаж асуув. 

Сангийн сайд Б.Жавхлан: 2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан бол 2022 оны өсөлтийг +5 хувьтай өөдрөг төсөөлөлттэй баталсныг тодотгоод одоогоор эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад .

Мөн тэрбээр, Укриан, ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа дэлхийн олон оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Монгол Улсын хувьд шууд нөлөөлж байгаа учир нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах төлөвлөгөөн дээр Засгийн газар шуурхайлан ажиллаж байна. 

2021 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл жилийн эцсээр санхүүжилт 75 хувьтай гарсан.

Хил, гаалийн нөхцөл байдал болон бусад хүндрэлтэй асуудлыг харгалзан Засгийн газрын тогтоолоор 374 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 9 сар хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 95 хувьтай гарна.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2022 онд өмнөхөөсөө илүү хүндхэн сорилттой тулгарах байх.. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эдийн засгийн хүндрэлүүдийг эсэргүүцэх чадвартай болно гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МАНай МАНгарчууд хол явахгүй нь бололтой...
2 жилийн өмнө
185.8.62.145

МАНай МАНгарчууд хол явахгүй нь бололтой. Сүртэй сүртэй SDS энэ тэр гэсэн оюутны улс төлжилт, ХБ-ны тэмцэл энэ тэр гэж хуцах нь тэдний чадах зүйл. Аль өөдтэй олигтой боловсон хүчнээ гудманд гаргаад аялдан дагалдагч, цүнх баригч, түгжил нар нь голдуу намыг нь толгойлж байгаа. Жавхлан гэх энэ эргүү дагзад чамайг эдийн засагт менежмент хий гэж сайд хийлгэж байгаа болохоос тэртээ тэргүй өрнөж байгаа үйл явдал дунд нь урсгалаар нь эдийн засгаа хаячхаад шалтаг товч гэж сангийн болон эдийн засгийн хөгжлийн яамыг хариуцуулаагүй гэдгийг хэлье! Намын дарга, Ерөнхий сайдшуу юм нь олигтой боловсрол мэдлэггүй, генсек нь хорчин байхаар Халтар, Жавхлан гэх мэт эргүү дуракууд сайд суудал аваад шийдэх биш шалтаглах маягаар ажилд хандах нь ч зүй. Ээ дээ Монголчууд минь 2024 онд л Жонхуурч МАНгартсан сонголт хийхгүй юм шүү...

Зочин
2 жилийн өмнө
64.119.18.215

Зөв бичдэг болоосой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.