СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-03-29

Энэ оны есдүгээр сард 81 сургууль, цэцэрлэг "Нүхэн жорлон"-гоос сална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа билээ. 

Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм.

Төслийн хүрээнд , хэрэгжүүлж буй талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн дурдлаа.

Мөн цаашид авах арга хэмжээний талаар төслийн нэг, хоёрдугаар ээлжийн зураг, төслийг дөрөвдүгээр сард багтаан магадлалаар оруулж дуусгах, магадлалаар баталгаажсан зураг, төслийн дагуу барилга угсралтын бодит гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгох, , 2022 оны есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувийг болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, төслийн нэг, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох, төслийн гуравдугаар ээлжийн зураг, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.