СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-29

Геронтологийн үндэсний төвийн барилгыг ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилга барихаар 2011 онд шав тавьсан ч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй байгаа юм. Тэгвэл Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар холбогдох талуудын албан тушаалтнуудтай уулзжээ. 

Геронтологийн үндэсний төвийн барилгын шавыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан бөгөөд энэ хугацаанд зураг төсөл нь гурван удаа өөрчлөгдөж, төсөвт өртөг нь нэмэгджээ.

Хамгийн сүүлд 2019 онд зураг төслийг шинэчлэхэд төсөвт өртөг нь 17.3 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд

Ингэснээр барилгын захиалагч Эрүүл мэндийн яаманд барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардагдах дүгнэлт, шинжилгээ хийх ажлыг Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах хугацаатай үүрэг өгөв. 

Энэхүү барилгын гүйцэтгэгчээр “Арвис интернэйшнл” ХХК ажилласан бөгөөд тэд барилгын гүйцэтгэл зогссон шалтгаанаа дэд бүтцийг шийдэж өгөөгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.