СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-28

МУГТ У.Мөнх-Эрдэнэ: Дараа жилийн УАШТ-д оролцож магадгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

XX Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ 19 дэх удаагаа хүч үзэж, эрэгтэйчүүдийн 67 кг жинд тулалдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр энэ жил 39 настай бөгөөд олон улсын боксын холбооны дүрэм ёсоор 40 хүртэлх насны тамирчид тулаанд орохыг зөвшөөрдөг байна.

МУГТ У.Мөнх-Эрдэнэ:

Финалын тоглолтод хожил авъя гэж бодож байсан боловч арай л болсонгүй. Мөнгөн медаль авчихлаа.

-Өмнө нь Б.Чинзоригтой хэдэн удаа тулалдаж байсан бэ?

Бид хоёр олон удаа таарч байсан. Хожиж ч байсан, хожигдож ч байсан.

-Магадгүй энэ таны сүүлчийн Улсын аваргын тулаан байх. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

Магадгүй, бас үгүй ч байж магадгүй. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Яг нарийн 5,10 жилийн төлөвлөгөө бол алга байна. Ер нь бол бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Дотроо бодсон санасан зүйл бол байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.