СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таргалалттай улстөрчдөд авлигын шинж байдгийг судалгаагаар тогтоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Таргалалттай улстөрчдөд авлигын шинж байдаг болохыг Францын Монпелье их сургуулийн эрдэмтэн Павло Блаватскы судалгаагаар гаргаж, дэлхий нийтэд зарлажээ.

Авлига нь далд үйлдэгддэг. Хулгай хийсэн улстөрчид хууль бус үйлдлээ нуухын тулд олон төрлийн арга хэмжээ авдаг. Гэсэн ч тэдэнд нууж чадахгүй нэг шинж байгаа нь энэ бололтой.

П.Блаватскы социалист системд багтаж байсан 15 улсын Засгийн газрын 299 гишүүний биеийн жинг "Транспэрэнси Интернэшнл"-ийн авлигын индекс болон Дэлхийн банкны авлигын үзүүлэлтүүдтэй харьцуулж үзсэн байна.

Тэрбээр, "Бидний тооцсоноор сайдуудын биеийн жингийн индексийн дундаж хэмжээ авлигыг хэмждэг бусад индексийн дүнтэй ихээхэн хамааралтай гарсан. Нуугдмал өндөр түвшний авлигыг өндөр албан тушаалтнуудын гэрэл зургаас шууд харах боломжтой" гэжээ.

Энэхүү үзүүлэлтээс харахад, Харин Тажикистан, Туркменистан, Узбекистан нь хамгийн өндөр авлигатай улсууд бөгөөд сүүлийн хоёр орны сайд нар хамгийн их жинтэй гэнэ.

Сонирхуулахад, Английн өмнөд хэсгийн Хай Уикомб хотод Засгийн газрын гишүүн, хотын дарга болон зөвлөлийн гишүүдийг "татвар төлөгчдийн зардлаар жин нэмэх"-ээс сэргийлэх зорилгоор жил бүр хотын төвд олон нийтийн өмнө жинг нь үздэг байна.

Эх сурвалж: The Economist

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.