СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мариуполийн олон мянган иргэнийг ОХУ руу нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Мариуполь хотын олон мянган энгийн иргэнийг Оросын цэргүүд албадан нүүлгэн шилжүүлсэн гэж хотын эрх баригчид мэдэгджээ.

Оросын цэргийн хүчин Мариуполийн зүүн хэсэгт орших Безименн дэх түр хуаранд ойролцоогоор таван мянган иргэнийг байрлуулж байгаа нь хиймэл дагуулын зургаар тогтоогдсон байна. 

Украины Шадар сайд Ирина Верещукийн мэдээлснээр, Оросын тал Киевтэй ямар ч тохиролцоонд хүрээгүй хэр нь 40 мянган украйн хүнийг ОХУ болон тус улсын мэдлийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн аж. Өөрөөр хэлбэл,

Дайтагч тал орон нутгийн иргэдийг өөрийн нутаг дэвсгэр рүү албадан шилжүүлэх нь олон улсын хуулийн дагуу хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Оросын цэргүүдэд бүслэгдсэн Мариуполиос 140 мянган иргэн дүрвээд байгаа бол 170 мянга орчим хүн тус хотод гацсан хэвээр байна. Сүүлийн гурван долоо хоног гаруйн турш тасралтгүй үргэлжилсэн халдлагуудын улмаас хот балгас болж, айж эмээсэн энгийн иргэд зооринд нуугдаж, ус, хоол хүнс, эм тарианы хомстолд ороод байгаа билээ.

Тэгвэл өлсөж, цанган, өвчинд нэрвэгдсэн оршин суугчид Оросын хяналтад байдаг бүс нутаг болон ОХУ руу явахаас өөр сонголтгүй болсон гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Харин

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.