Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.
Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Улмаар уг залилангийн гэмт хэрэгт 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нарыг шалгаж байсан.
Тэгвэл уг хэрэгт холбогдсон Б.Бямбадоржийг эрэн сурвалжлах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа юм байна.
Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө хөөрхий Монголын цагдаа, тагнуул, банк ажлаан хийж чадахаан больжээ. Ер нь энэ Монгол минь юу болоод байна. Төртэй гэж бодоо л явсан чинь. Айх шиг ард түмэн сэрж соргог байхгүй бол болхоон байж байх шиг. Ард түмний онц их хурал зарлаж төр улсаан аврахгүй бол биднийг эх оронтой нь зарчихаад арилж байгаа юм биш үү.