Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 11 удаагийн улсын аварга Ц.Наранжаргал тулааны урлагт хөл тавиад удаагүй байгаа юм. Түүний хувьд саяхан холимог тулааны MFC холбоонд тулалдаж, чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялснаар АНУ-д тулалдах эрхээ аваад байгаа юм. Мөн тэрээр өчигдөр өндөрлөсөн сонирхогчдын боксын УАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг жингийн мөнгөн медаль хүртлээ.
Жүдо бөхийн Азийн аварга, ОУХМ Ц.Наранжаргал
-Анх удаагаа Боксын УАШТ-нд орж үзэж байна. Финалд шалгарсандаа маш их баяртай байна. Би жүдогоор барилддаг ч гэсэн миний багын мөрөөдөл бокс, холимог тулаан байсан. Багадаа ихэртэйгээ зодолдож өссөн болохоор бокст хоббитой. Тийм учраас дараа нь харамсахгүйн тулд холимог тулаан, зодоон нүдээнд хүч үзээд явж байна. Боксын спортоор хичээллээд жил болох гэж байна.
Би жүдогоос зодог тайлсан гэж өөрийгөө хэлэхгүй. Миний цаашдын зорилго бол дэлхий, олимпоос л медаль зулгаамаар байна. Тэр л миний эцсийн зорилго. Одоо АНУ-д тавдугаар сард тулаантай. Ер нь зодолдох ч, барилдахад ч гар чухал байдаг учраас би гаран дээрээ сайжруулалт хийх гэж Боксын УАШТ-нд орсон. Ер нь бол дан гараар хүн унагаадаггүй юм байна. Гэхдээ надад том туршлага боллоо. Одоо тавдугаар сард АНУ-д болох тулаандаа том туршлага олж авлаа.
Тамирчид “Үхэхэд гомдолгүй” гэж гарын үсэг зураад тулаанд ордог. Ийм хүний зүрх сэтгэл ямар байх вэ. Тэр бол үнэхээр агуу. Хэн ч ингээд нүүрэндээ цохиулаад, хүнд спорт руу дурлаад орохгүй шүү дээ. Аль чадах төрлөөрөө би тултал нь явна. Дараа нь харамсахгүйн тулд би ямар нэгэн оргилд нь хүрмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.