Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс нийт ажилчдын хоолны хөнгөлөлтийг нэмсэн байна.
Тухайлбал, ердийн цагийн ажилтанд өдөрт 3800 төгрөг, ээлжийн ажлын цагаар ажилладаг ажилтанд 8 цаг тутамд 4200 төгрөгийн хоолны хөнгөлөлтийг олгохоор шийдвэрлэжээ.
Хөнгөлөлтийн хэмжээ өөрчлөгдсөн тул Нийгэмлэгийн төсөвт өөрчлөлт оруулахыг даалгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.