СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-28

🔴 LIVE: Д.Тогтохсүрэн: Манай улс дефолт зарлах хэмжээнд хүрээгүй, хязгаарлагдмал хүрээнд ч ачаа бараа орж ирж байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Нэгт, олон улсад үүсээд буй хурцадмал байдлын үүднээс эдийн засагт хүндрэл үүсэж байгаа учир УИХ-аас шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ. Хоёрт, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд өргөн барьж, намрын чуулганы сүүлийн хоёр өдөр хэлэлцсэн. Тухайн үед гишүүд янз бүрийн байр суурьтай байсан бол өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бүлгийн гишүүд бүгд дэмжлээ. .

Экспорт хязгаарлагдмал нөхцөлд явж байна. Мөн импорт хязгаарлагдмал байгаа учир тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсэж байна.

ОХУ, Украины хооронд үүсээд буй асуудал шатахууны үнэд нөлөөлж байна. Ялангуяа долларын ханш, цаашлаад шатахууны төлбөрийн асуудал яригдаж буй учир тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ байдал удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай учир шуураад өнгөрөх зүйл биш. Үүнийг давах хөтөлбөр чиглэл гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

. Мэдээж, цар тахлаас үүдэн орлого буурч, нөөц багассан.

Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. .

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Төсвийн тодотголтой холбоотойгоор гуравдугаар сарын 1 гэхэд улсын төсвөөр хийх ажлуудыг шахахыг шаардаж буй юм билээ. Эдгээрийг харж байгаад эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах тодорхой шийдвэр гаргана. Ирэх долоо хоногт УИХ, Засгийн газарт эдийн засгийг дэмжихтэй холбоотойгоор тодорхой шийдвэрийг танилцуулна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.