СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-28

Нөөцийн махыг 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ.

9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.

Нөөцийн мах худалдаалах үнийг Хүчит шонхор захын энэ оны гуравдугаар сарын бөөний дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 795 төгрөг буюу 8.2 хувь, хонины ястай мах 772.5 төгрөг буюу 8.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 2968 төгрөг буюу 26.3 хувь, хонины ястай мах 2650 төгрөг буюу 23.0 хувь, ямааны ястай мах 2400 төгрөг буюу 25.2 хувиар тус тус хямд үнэтэй байна. 

Мөн нөөцийн махны үнийг томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 30.5 хувь, ямааны ястай мах 23.2 хувиар тус тус хямд үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.