ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны Фейсбүүк хуудаст "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" хэмээн хаягласан нийтлэл орсон нь ард иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг анхааралдаа аваад байгаа бөгөөд ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээсэн.
Тэгвэл Ардчилсан намын зүгээс мөн үүнийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, уг хэргийг Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал гэж тодорхойлсон байна. Иймээс ОХУ-ын Элчин сайдын яамыг Ардчилсан намын нийт гишүүнээс уучлал гуйж, албан ёсны тайлбар хийхийг шаардсан байна.
Уг шаардлагын хариуг ОХУ-ын ЭСЯ-аас цахим хуудсаараа дамжуулан өгчээ. Үүнд:
Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд ээ! /2022.03.25/
Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмээн ардчилсан тогтолцооны зарчмыг дээдэлж, уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын улс төрийн нэр хүнд бүхий намууд, тухайлбал, Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин Улсыг ардчилсан улс мөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа явдалд Та бүхний анхаарлыг хандуулах завшаан тохиов. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя.
Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан Р.Стоун энэ талаар итгэл үнэмшилтэй олон нотлох баримтуудыг дэлгэв. Украин Улсын улс төрийн тогтолцоог тайлбарласан түүний нийтлэл нь Монгол Улс, танай нам аль алинтай ч ямар ч холбоогүй. АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтлэснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу? Манай яамны үгэнд биш шүү.
Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг Монголын Ардчилсан намын нэр бүхий гишүүд тэдгээрийн түвшинд үл зохих сонин үгээр тайлбарладаг тул АНУ-ын улс төрчийн дээрх ярилцлагад Та бүхний анхаарлыг хандуулахаар болов.
Элчин сайдын яам монголын ардчилагчдын бодлогын талаар санал шүүмжлэл гаргах нь зохимжгүй гэж бүрэн ойлгож байгаа тул хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй. Гэвч Ардчилсан нам, азаар тус намын бүх гишүүн биш ч гэсэн нэр нөлөө бүхий зарим нь Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг тайлбарлах эрхтэй мэт дүгнэж, шуугиантай мэдэгдлийг хийдэг болсон.
Ташрамд сануулахад, Хүйтэн дайны дараах үеийн АНУ-ын бүх Ерөнхийлөгчийн бодлогыг «либерал гегемонизм» буюу «либерал ноёрхол» хэмээн үнэлэн тодорхойлсон хүн нь Орос биш, харин Х.Киссинжертэй дүйцэхүйц реализмын чиг баримтлагч Америкийн нэр хүнд бүхий суут эрдэмтэн Ж.Миршаймер бөгөөд америкчуудын хэн нь ч түүнийг дайсагнасан үйлдэл гаргасан, Венийн конвенцийг (Та бүхний ярьж буй энэхүү баримт бичиг нь 1963 оны Венийн конвенц гэж ойлгож байна) зөрчсөн хэмээн буруутгадаггүй.
Эрхэм хүндэт АН-ын удирдлагууд Оросын талын байр суурийг сонсохыг хүсвэл бид Монголын ардчилагчидтай өмнө нь үргэлж тайван, нөхөрсөгөөр уулзаж харилцдаг байсан шигээ дахин уулзаж Орос Улс Украин Улсын хувьд тодорхой арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлахад бэлэн байна. Маш үнэмшилтэй, хүндэтгэн гэж үзэхээс өөр аргагүй шалтгаанууд бий дээ. Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү.
Хүндэтгэсэн, ОХУ-ын ЭСЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Том гүрний элчин сайд үнэн ухаалаг хариулт өгчээ. Барууны болон хятадын бөгс долоож мөнгө авсан Монголын ирээдүйг самрах даалгавартай ардчилсан намын гнх гөлөгнүүд ичээсэй. Лалрууд минь та нарт их Монголын нэрийг барьж хуцах эрх байхгүй шүү. Энэ мэт Монголын хүрээнээс хальж гадны зазиалгаар ирээдүй үр хойчийн, их Монголын эхр ашгийг самрана гэвэл горьдсоны гарз шүү. Ард түмэн лалрууд та нар шиг гөлөг биш шүү. Битгий басаарай. Тэвчээрт хязгаар бий шүү. Ална шүү.
Ан-ы луйварчидад сайхан хариулт өгчээ.
Сайн хөршийн харилцаагаа хэвийн хадгалмаар л байх юмдаа. АН монголын төрийг төлөөлөх эрхгүй субъект шүү.
Манай АН үг хэллэг бүдүүлэг юм.Үргэлж л ШААРДАЖ БАЙНА!!!! гэх.Хүсэж байна ч юмуу арай өөрөөр илэрхийлж болдоггүй юмуу.Дэлхий харж бгаа ш дээ.Боловсролгүйгээ гайхуулах юм.
АН ынхан дотоод асуудлаа ч шийдэж чадахгүй байж илүү дутуу юманд орох нь илүүшдээ
АН-хан бүдүүлэг боловсролгүй гээ л таниулж л байнадаа хөөрхий.
АН -ыхан одоо болимоор юм. Өөрсдийнхөө хулгайч нартайгаа тэмцээч. Ёстой хэлэх ч үг алгаа
Угаасаа монголд АН гэж байхгүй ээ аль эрт тарж бутараад дашийн шог болсон улсад бүртгэлгүй Эрдэнэ нам Тулгат нам Цогтгэрэл нам Женко нам гэж хэдэн баларсан тамга тэмдэггүй сандал суудал горилсон ноход л байгаа
АН-ынхан нам доторхи асуудлаа шийдэж байж солиорох юмаа.
Ардчилалын новшнууд минь зүгээр л бгаарай
АН ийм цаг үед цагаа олоогүй мэдэгдэл үйлдэл хийж байна гэж үзэж байна. Та нарын дээр ард түмэн,төр гэж бас байгаа шүү
Миний орос ахнар мундаг үг хэлж танараараа бахархаж байна
AIL XUNII AMY NEG SAAXLT AILIIN SANAA NEG bas TANIXGUI BURXANAAS TANIDADAG CHOTGOR DEER gesen MONGOL zuir UG bii BID OROS ULSAD ELEGTEI XUNDLEX YOSTOI
OROS ULS MANDTUGAI
АНын хэдхэн хүн Монголыг төлөөлөхгүй шүү.Монголхүүд хэлэхэд
Зөв. Манай АН гэж бодитойгоор байхгүй болсон. Энэ намын нэрийг барьж Элбэгдорж Бат үүл тэргүүтэй нөхдүүд их солиордог болсон шүү. Элбэгдорж бол Зелинскийн өрөөсөн дугуй. Улс орноо юуруу ч түлхэж мэднэ.
Та нар муусайн новшнууд Монгол улс битгий хэл АН аа ч төлөөлөх эрх байхгүй шүү.
Ардчилсан намд Монгол улсыг төлөөлж хуцах ямарч эрх зүй байхгүй гэдгээ мэддэггүй юм уу. Олон юм хуцаарай байгаа бол эхлээд дотоод асуудлаа шийдчих, дараа нь төрийн эрхээ авчих. Дараа нь хүссэнээрээ хуцаж болно.
Намаа цэгцэлж чадахгүй малнууд хөрш улсын хэрэгт хошуу дүрэх хэрэггүй.
Кккк. Ерөнхийлөгчгүй, Ерөнхий сайдгүй улс шүү дээ.