Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд найман удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.