Өнөөдөр /2022.03.28/ Улаанбаатар хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт:
-МҮХАҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон техникийн боловсрол сэдэвт хэлэлцүүлэг болно.
-ГЕГ-т “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.
-“Blue Sky” зочид буудалд “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 99763656, 99064098
9:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
-МҮОХ-ны ээлжит чуулган болж шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.
12:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар гүйцэтгэх захирал Л. Наранбаатар мэдээлэл хийнэ.
15:00 цагт: МҮХАҮТ-д Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах хурал болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.