СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-27

Э.Цэндбаатар: Ялагдсандаа харамсаагүй, цаашид бүгдийг нь "арчиж хаямаар байна"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
2 жилийн өмнө

Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй билээ. 200 гаруй тамирчин өрсөлдөж өчигдөр 13 насны ангиллын шигшээ тулаан явагдлаа.

Бокс сонирхогчдын хүсэн хүлээж байсан тулаануудыг нэг нь МУГТ Э.Цэндбаатарын аваргын алтан медалийн төлөөх тулаан. Тэрбээр шигшээ тулаанд ОУХМ Б.Мишээлттэй таарч ялагдсан билээ. Тулааны дараа МУГТ Э.Цэндбаатартай товч ярилцлаа.

Тэрбээр "Энэ удаагийн УАШТ зохион байгуулалтын хувьд маш сайн болж байна. Б.Мишээлт бид хоёр хар багаасаа тоглож өссөн. Финал дээр тоглоод, шүүгчдийн шийдвэрээр 3/2-оор ялагдлаа. Мишка маань аварга боллоо. Энэ ялагдал надад зүгээр ээ. Надад бас ийм ялагдал хэрэгтэй байсан юм болов уу гэж бодож байна. Одоо бэлтгэлээ сайн хангана. Найзынхаа ялалт болон цаашдынх нь ялалтуудад бүгдэд нь амжилт хүсье. Миний хувьд ялагдсандаа харамсаад байх юм алга. Би ялагддаггүй тамирчин биш. Цаашдаа бүгдийг нь арчиж хаямаар байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
192.82.69.131

huurhun hvv shvv. Hamgiin sain saihniig hvsie

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.91

Далжига бацаан

Д. Билэгт
2 жилийн өмнө
202.9.40.178

Зүгээр л харахаас хайр хүргэсэн хүү юм даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.