Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй билээ. 200 гаруй тамирчин өрсөлдөж өчигдөр 13 насны ангиллын шигшээ тулаан явагдлаа.
Бокс сонирхогчдын хүсэн хүлээж байсан тулаануудыг нэг нь МУГТ Э.Цэндбаатарын аваргын алтан медалийн төлөөх тулаан. Тэрбээр шигшээ тулаанд ОУХМ Б.Мишээлттэй таарч ялагдсан билээ. Тулааны дараа ОУХМ Б.Мишээлттэй товч ярилцлаа.
Тэрбээр "Өмнө нь Э.Цэндбаатарт хоёр ч удаа хожигдож байсан. Энэ удаад ялсандаа маш их баяртай байна. Ер нь тактикынхаа дагуу л тулалдсан. Рио-ийн олимпод Цэндээ найзынхаа бэлтгэл хангагчаар явж байсан. Байдаг бүх боломжоо ашиглаж "түрүүлнэ" гэсэн итгэлээр бэлтгэлээ хангаж орсон" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн хүү бна найзууд сайхан шүү