СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-26

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөнийг 50-60 мянган автомашинаар бууруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулжээ.

Үүнд:

1. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжрах юм.

2. Зам, тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг системийг байгуулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн системийг бий болгоно.

3. Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлнэ.

4. Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

5. Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулна.

Энэ нь нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай бөгөөд авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулах юм.

6. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг барьж байгуулна. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотын дөрвөн шинэ дэд төв, олон нийтийн долоон төвийг байгуулахаар төлөвлөжээ.

7. Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

8. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүд,

9. Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, их дээд сургуулиудыг үе шаттайгаар Улаанбаатар хотоос гаргаж, орон нутаг, дагуул хаяа хот, тосгодод шилжүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд зөвхөн нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бус, орон нутгийн хөгжлийг салбар бүрээр нь давхар шийдэх цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.