Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдүүлэхээр боллоо.
Тус зөвлөлөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг даалгасны дагуу ээлжит хуралдаанаараа уг шийдвэрийг гаргажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн асуудал маргаан дагуулсаар байв.
Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч томилогдоогүй шүүгч нар Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.