СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-26

Угтах хэсгээ үндэсний хэв маягаар тохижуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсийн "Гэгээн сумади" сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олон сургуулийнхаа угтах хэсгийг монгол үндэсний онцлог, өв уламжлал, хэв загвараар тохижуулжээ.

Тус сургууль үүнээс гадна олон онцлогоороо бусад ЕБС-аас ялгарч байна. Тухайлбал, аймагтаа анхдагч "Хүүхдийн автобус"-тай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагч багачууддаа үйлчилж байгаа юм.

“Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор хичээл сургалтаа энэ оноос эхлүүлсэн бөгөөд нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Байрлалын хувьд цэвэр агаарт буюу аймгийн төвийн Шинэ суурьшлын бүсэд байх тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор СӨБ, бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгож байна.

"Гэгээн сумади" гэдэг нь гэгээн оюун гэсэн утгатай үг аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.