УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ц.Даваасүрэн гишүүн ХХААХҮ-ийн З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх" болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар тавьсан асуулгын хариутай танилцсан юм. Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Дэлхий тэр чигээрээ шүлхийтэй мах идэхгүй байхад Монголчууд яагаад шүлхийтэй мах идээд байгаа юм бэ? Өнөөдөр Завхан аймгийн 24 сумын 22 суманд нь шүлхий өвчин гарсан байна. Бид шүлхийтэй мах идэж болох юм уу хэмээн асуув.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:
-Энэ өвчин бол хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөггүй өвчин.
Энэ бол олон улсын худалдааны хорио цээрт өвчин байгаа. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрхий илэрч байгаа үед мал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд маш өвөрмөц өөрчлөлт гардаг. Шүлхийгээр өвчлөөд үхсэн малын махыг хэрэв нядлаад худалдаанд гарч байгаа бол бид таних аргагүй.
Тийм учраас бид эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа эрсдэл бүхий, өвчлөл гарч байгаа бүс нутгаас амьд мал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хориглох, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх ажлуудыг гуравдугаар сарын 10-наас авч хойш хэрэгжүүлж байна гэв.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Ямар ч хариуцлагагүй мэдээлэл хийж байна шүү. Гадаад, дотоод ертөнцөд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Наадах чинь зүгээр зарагдаж байдаг юм байхгүй. Онцгой комиссын шийдвэрээр аймаг, орон нутагт устгал хийж байгаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мал эмнэлгийн газрын дарга нь ийм мэдлэг боловсролтоы байхаар малын өвчин яаж буурах вэ дээ.тийм болохоор малын шүлхий өвчин орон даяар тархаад дийлэхээ болиод удаж байгаа шүү. Энэ хүн сайдтайгаа хамт огцрох болзлоо хангаад байгаа юм биш үү.
Үнэнийг л хэлсэн байна. Шүлхий хүнд халдахгүй, хүний эрүүл мэндэд аюулгүй гэж. Бас үхсэн малын мах гэж огт яриагүй байхад энэ сайт албаар сэвж байгаа нь захиалгатай гэж ойлгохоор л юм шиг. Эриэн засахгүй бол шүүх хурал дээр дуудагдах байх шүү
Одоо зөв ойлголттой болох хэрэгтэй. Шүлхийн талаар олон улсад мөрдөгддөг арга зүйн заавар дээр аюулгүй гээд биччихсэн бгаа