СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-25

Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмодыг ухаалаг, эко хот болгож хөгжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монголын эдийн засгийн чуулган-2022” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл"-ийн талаар танилцуулав.

Тэрбээр "Улаанбаатар бол үйлчилгээний хот. Харин . "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт тавьж, гурван замын уулзвар зангилаан дээр байгаа учраас эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулна. Тодруулбал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлнэ.Онгоцны буудлын хойд талд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулж, жуулчдыг татах орон зайг төлөвлөсөн" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.