Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг нийт 40 төлөөлөгчийн 29 нь буюу 72.3 хувь нь дэмжсэн байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны арваннэгдүгээр 5-ны өдөр хуралдаж, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг баталж байсан билээ.
Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, улс төр судлаач тэрбээр 2012, 2016 онд ИТХ-ын төлөөлөгчөөр дараалан сонгогдож байсан.
Ө.Сумъяабаатарын ажлын туршлага:
-2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан
-2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
-2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал
-2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал
-2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх
-2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юм хийдэг хүнийг л илүү хардаг болсон үе юм даа
Манайхан чинь маш туйлбаргүй халж сэлгэх дуртай юм байна. Сонгосон бол үр дүнгийн үздэггүй. Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал гэдэг дээ.