СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2022-03-25

Зариг.мн сайт “Тавхан хором хүлээе” зорилтот төсөл эхлүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь эрсэджээ. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр үзүүлэлт юм. Тэгвэл  Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд  анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачилга гаргаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. “Тавхан хором хүлээе” төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм.

Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, “Улаанбаатар принт” ХХК, “UB cab” такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” ХХК ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд “Family” цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн “School police”-н дохиур, хантаазыг бүрэн шинэчлэх, “Улаанбаатар принт” ХХК  2022-2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2 сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.