СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-25

“Цемент шохой” ХК: Төр хувийн өмчийг дээрэмдэж авч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосон. Тус үйлдвэрийг төрийн өмчид авч буйтай холбогдуулан Төрийн өмчийн хорооноос Хөтөлийн цемент шохойн ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг танилцууллаа. Харин Хөтөл цемент шохой ХК-ийн удирдлагууд болон хуулийн зөвлөх нар тус шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийллээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Шийдвэрийг танилцуулж, үйлдвэрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ажиллаж байна. “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон. Үйлдвэрийн ажил хэвийн үргэлжилж, ажилчид санаа зовох зүйлгүй байх хэрэгтэй. Санхүүгийн асуудал хүнд байдалд байна. 2016 оноос хойш үйлдвэрийн ажилчдын цалин огт нэмэгдээгүй байна. Хөтөлийн цемент шохойн ХК нь хуурай аргаар цемент нэг сая тонн хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүлийн үеийн техник технологитой үйлдвэр. Цементийн үнэ өссөн энэ үед бид үйлдвэрийнхээ шидийг үзүүлж ажиллах хэрэгтэй.

Хөтөлийн цемент шохойн ХК-ийн гүйцэтгэх захирал н.Чинбат: 

-Компанийн талаарх мэдээлэл дээр хувьцаа эзэмшигчид, удирдлагуудын зүгээс хүлээцтэй хандсан. Хуулийн дагуу шийдэгдэх асуудал гэж үзсэн. Төрөөс гарсан энэ шийдвэрийг гайхаж байна.

Хөтөлийн цемент шохойн ХК-ийн хуулийн зөвлөх н.Хашчулуун

-Төрийн байгууллага хувийн хэвшлийн эд хөрөнгө удирдлагыг булааж авч байгаа тохиолдол гарч байна. Төрийн өмчийн хорооны тогтоолоор хувийн хэвшлийн хөрөнгө рүү халдаж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй.

ТӨБЗГ 2015 онд өөрсдийнхөө хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. . Энэ гэрээний 6-р зүйлийн 6.2 дээр талуудын хооронд маргаан гарвал Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гээд заасан байгаа. Өнөөдөр энэ үйлдвэрийн худалдаж авсан хувьцааг нь хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна. Энэ хөрөнгө Төрийн өмчийн хороонд анхнаасаа байгаагүй. Яагаад ийм гүйцэтгэх захирал орж ирээд бие биедээ баяр хүргээд гар бариад зогсож байгаа юм.

-2019 онд Хөтөлийн цемент шохойн ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсан. Үүнтэй холбоотойгоор хуульд зааснаар 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр өв нээгдэх эрх нь нээгдсэн. Өв нээгдэхээс 22 хоногийн өмнө Хөгжлийн банкнаас гомдлын шаардлага гаргах тухай албан бичгийг нотариатад хүргүүлсэн. Үүнээс болоод өв нээгдэх асуудал шийдэгдэхгүй байгаа. 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хууль ёсны өв залгамжлагч өв нээлгэх хүсэлтэй гаргасан. Гаргасан боловч нотариатчидын танхимаас өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газраас өв залгамжлагчгүй болсон гэж зарласан.  Энэ хууль тогтоомж зөрчсөн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж буй хэргийг АТГ-д шалгуулна. Хувьцаа эзэмшигчийн хууль ёсны өмгөөлөгчийн зүгээс болон Хөтөлийн цемент шохой ХК-ийн өмгөөлөгчийн зүгээс төрийн байгууллага ирж тус компанийн хувьцаа болон хөрөнгийг бүртгэж авна гэж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор хэлье хэмээн байр сууриа илэрхийллээ. 

“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатар: 

-Хөтөлийг авахдаа орд, үйлдвэр, бараа материал, авлагатай нь нийлүүлээд -32,5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Арай юу? Одоо хэдэн сая.т шохойн чулуу үнэгүй ашиглачихаад зээлээ төлдөггүй, цементийн үнэ нэмсэн.

Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн ЦШҮ эдийн засаг хүндэрсэн, Хөгжлийн банкны өрөө төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөж. "Сахал" ажил хүлээлцэхгүй, шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой. "Сахал"-ын талынхан төрийн өмчийн байранд ажиллах бололцоогоор хангахгүй нь дээ. Хоёр цагийн хугацаа өгсөн. Эс бөгөөд төр дараагийн арга хэмжээгээ авна хэмээн жиргэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.80.147

Болиороо гөлөг чамд хэзээ ийм юм байсан юм. Чи хулгайлаад авчихсан юмыг буцааж авч байна

Зочин
3 жилийн өмнө
192.82.88.209

...Ц.ЭЛБЭГДОРЖ.САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД ӨӨРСДӨД ИДЭЖ УУХ ЮМ ҮЛДЭЭГҮЙ УЧИР ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА БАЙДАЛ.ӨӨР ЭД НАРТ ХОЛБООТОЙ ХАМААРАЛТАЙ БҮХНИЙГ САЙН ШАЛГАЖ ХУРААЖ АВ.! ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ЦАГ БОЛСОН.ОДОО УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙНХӨӨ ЮМ ШИГ БОДДОГ ЦАГ АРД ҮЛДСЭН ШҮҮ.!!! ЭЗЭНГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ.!!!

Зочин
3 жилийн өмнө
150.129.142.210

Эзэн нь юмаа эргүүлээд авч байна. Гоншигнох хэрэггүй.

Зочин
3 жилийн өмнө
103.212.118.234

Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина аа гэж нэг үг байна. Бас үнэгүй юм гэж хаана байв гэж дээ. За тэгээд үзэлцээд байж дээ.

Ч. Соо
3 жилийн өмнө
66.181.161.124

Төр авах хэрэгтэй. Сахал мэт лууйварчдаас айх юун. Төр төмөр нүүрээн харуул. Гэхдээн жирий хувьцаа эзэмшигчид болон ажилчдыг хохироож хэрхэвч болохгүй. Зөв менежмент хэрэгтэй. Энэ чинь өөрөө саалийн үнээ шүү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.96

Хулгайчуудаас гуйхгүй асуухгүй шоронд хийж байгаад аваач яацан үлбэгэр төр ийм байдаг юм цэрэг цагдаа хөдблгаж очоод салхитын ордыг авсан шигээ аваач наадуул чинь угаасаа мафижсан луйварчид гэдгийг монголчууд бүгд мэдэж байгаа

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.50

ene yamaa shig tembuutei hulgaichiig shuud nud ni sohloh heregtei bas dolir hyalar hongil iin umguulugch nertei baas ni shariig alnaa pzdaa buzariin tembuurtsen umhii hulgaichuud ta buhen shudraga es huuli shuukh erh uureg ter hoshnogduuldag ezen uvgunuusuu ochij asuuu, ed nariig shuud alah heregtei uur yaria bhgui

Zochin
3 жилийн өмнө
192.82.91.232

Deerem, toriin omchiin gazriin dargiin uarij bgaag haraad gaihaj bn, deeremchin l iim yum uarih bh

Zochin
3 жилийн өмнө
192.82.91.232

Deerem, toriin omchiin gazriin dargiin uarij bgaag haraad gaihaj bn, deeremchin l iim yum uarih bh

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.64

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд аваач ээ. Төмөр толгойг ухаж урагш нь гаргахаас өөр юм хийхээ байсан даа

Зочин
3 жилийн өмнө
103.229.176.132

Төр өмчөө авах нь зөвөө, Хууль бусаар төрийн өмчийг аваад сурцан нөхдүүдэд хуулийн хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй байна

Зочин
3 жилийн өмнө
103.229.176.132

Төр өмчөө авах нь зөвөө, Хууль бусаар төрийн өмчийг аваад сурцан нөхдүүдэд хуулийн хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй байна

Зочин
3 жилийн өмнө
103.140.10.242

100 хувь хувьцаа эзэмшигч нь нэг л хүн байж. Тэр нас баржээ. Банкинд 295 тэрбумын өр тавьж. Анх 14 тэрбумын хөрөнгийг 1.4 тэрбумаар хувьчлал нэрээр Сахал дээрэмдэж. Үйлдвэрийг барьцаалаад дээрхи 200 гаруй тэрбумын зээл аваад эргүүлж төлсөнгүй. Одоо яах ёстой гэж. Төр аваад өрийг Сахалаар төлүүлэх нэхэмжлэх гарга. Сахалыг шоронд хий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.