ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байж болзошгүй гэж АНУ, Их Британийн албаны хүмүүс таамаглаж байна.
Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "АНУ Украинд биологийн зэвсгийн лаборатори ажиллуулж, химийн зэвсэг боловсруулж байгаа гэх худал мэдээллийг Оросын талаас тарааж байгаа. Тус улсын зүгээс ийм төрлийн худал мэдээлэл гаргаж, БНХАУ уг суртал ухуулгыг дэмжиж байгаа тул удахгүй ОХУ Украинд химийн болон биологийн зэвсэг ашиглаж магадгүй" хэмээн сэрэмжлүүлжээ.
Мөн Барууны тагнуулын албаныхны тайланд "Орос улс уламжлалт бус зэвсэг хэрэглэж болзошгүй гэж болгоомжлох хангалттай шалтгаан бий" гэж тэмдэглэсэн байна.
Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр, АНУ Украинд био зэвсгийн хөтөлбөр хөгжүүлж байгааг нотлох баримт байгаа аж. Түүнчлэн "Украины үндсэрхэг үзэлтнүүд" Харьковын баруун хойд хэсэгт орших тосгонд химийн зэвсгийн "өдөөн хатгалга" хийхээр бэлтгэж байгаа гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм. Гэвч Вашингтон, Киевийн зүгээс үүнийг эрс няцаасан билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөрсдийнх нь лаборториос л бактерлогийн аюул гарч болшгүй дээ пентогоны 20 гаран байгууламж байдаг гэсэн
яг үнэн