Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг “Тайм тоуер” хотхоны зургаан давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105-р ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн 42 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийнхэнтэйгээ маргалдан, гэрийнхээ цонхоор үсрэх гэж байсныг аварчээ.
Түүнийг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.