СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-03-25

ЧУУЛГАН: Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцууллаа.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 51-р зүйлийн 51-3 дахь хэсэг, Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Монгол улсын үндсэн хуулийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ч.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Ариунболд болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж.Сүхбаатар нар оролцсон. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол улсын шүүхийн тухай хуулийн 51-р зүйлийн 51-3дахь хэсэг, Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн нэгдэх хэсэг Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Хоёрдахь хэсэг хүний эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. 16-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэсэнд тус тус нийцсэн эсэх маргааны хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан. Энэ нь шүүгчийн бүрэн эрх, онцгой чиг үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбогдуулан эрхэлж байсан албан тушаалын онцлогоос нь шалтгаалж хавчин гадуурхсан гэх гомдол юм. Гэвч энэ нь тэгш эрхийн зарчмыг хөндөөгүй байх бөгөөд энэ төрлийн хязгаарлалтыг шүүхийн байгууллагын нийт ажилчдад нийтлэг байдлаар тогтоосон байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.