СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хассанаас өлсгөлөн зарласан уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил хорих ял шийтгүүлэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй, УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүлийг өлсгөлөн зарласан, захидал бичүүлэхгүй байгаа талаар уржигдар түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч А.Пүрэвдулам нар хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулж НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан зарим цахим мэдээллийн хэрэгслээр тайлбар өгсөн юм. . Э.Бат-үүл болон түүний өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлээгүй атлаа удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа эдгээр мэдээ, мэдээллийн мөрөөр прокуророос хорих ангид нь очиж, Э.Бат-Үүлтэй хэд хэдэн удаа уулзсан.  Тэрбээр “Ар гэртээ бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон” гэх асуудлын талаар ярьсан учраас энэ асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байна. НПГ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Э.Бат-Үүлийн захидал, харилцааны эрх зөрчигдсөн гэх мэдээлэлтэй холбоотойгоор түүний хуульд заасан эрхийг хангаж ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг хүргүүлсэн. .

Тэгвэл өчигдөр . Өнөөдрийн байдлаар зургаан удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн. Тэрбээр захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн асуудал байхгүй. . Прокурорын байгууллагад ч эрх нь хязгаарлагдсан асуудлаар өргөдөл, гомдол бичиж уламжилсан зүйл байхгүй. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.212.118.234

Чи өлсгөлөн зарлаж өлсөж чадахгүй л дээ. Бат-үүлээ? Чиний дэргэд Энхбаяр бол жинхэнэ эр хүн, жинхэнэ монголоо гэсэн эх оронч хүн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.