Эрх баригч МАН-аас дэвшиж УИХ-д сонгогдсон, мөн тус намын нөлөө бүхий цөөнгүй гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан. Өдгөө АТГ, ЭЦА, бас УИХ-ын ажлын хэсэг тэдгээр зээлүүдийг шалгаж нягталж байна.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар /2022.3.15/ гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудал яригджээ. Хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэх зар тарсан юм.
Тодруулбал, МАН-ын дэргэдэх үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл 2022 оны гуравдугаар сарын 13-нд анхны хуралдаанаа хийжээ. Ингээд “Шинэ сэргэлтийн бодлого” үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудаар хэлэлцээд Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Мөн “бусад асуудал”-д багтсан Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийн талаар товч хэлэлцсэн байна. Тэр үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгчээ.
Заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй одоогийн УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилж буй тус намын гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг аж.
Түүнээс өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 11-нд МАН-ын генсек Д.Амарбаясгалан:
“...Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдээд байсан юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гэхдээ гишүүн болчихоод мэдээлэлд ойр байдлаа ашиглаад зээл авч болохгүй биздээ зээл авмаар байдаг юм бол нийтийн ажил хийхгүй байхдаа авалдаа
Хөөж явуулаач
Ийм бузар булайнуудаа нэр дэвшүүлж тэнэгтэх юм биш биз дээ! Ман намын мангарууд !!!!!
Ман намын мангарууд ийм бузар булайнууд аа. нэр дэвшүүлж мангартах юм биш биз дээ !
Одоо ямар арга хэмжээ авах гэж байнаа? Зүгээр өнгөрөөх гэж байгаа юм биш биз дээ?
Банк дээрэмдэж хэдэн зуун тэрбумаар хөрөнгөжиж бүхэл насныхаа хоолыг олсон хүмүүс дахин улс төртэй хутгалдах гэжүү.???... Ёстой л шинэ сэргэлтийн бодлогын шийдвэр байхдаа.!!!
Muu heluulen heluulen ene nam l ard tumen uls eh orniihoo tuluu jaal yum hiihiin AN gej neg amerkiin gar huluud uuriiguu partizan haraatsai geed ner uguud tuundee gun bat itgetsen heden erguu dagzuud garch ireh bolgondoo daaj davashguj ur ediin zasgiin hymrald oruulchaad alga boldog uhej dald oromruud bnaa MAN bol zaluusiin nam bolson busddaa hariutslaga tootsoj ug helj chaddag nam bolj tuluvshij bna AN ni bolhoor umnuu MAN gej tolindoo bicheed tuunteigee l udur tsag dutamdaa hereldeel suuchdag jinhen solootoi garuud bainaa